ДЭМБ, ОУ-ын байгууллагаас хүүхдийг дэлгэцийн донтолтоос урьдчилсан сэргийлэх маш олон зөвлөмжийг гаргасан байдаг. Үүнээс улс орнууд өөрсдийн нутаг дэвсгэр, ёс заншил, хүүхдийн онцлог байдалд тохируулж ашигладаг.
Манай улсын хувьд 0-18 насны хүүхдийн утасны зохистой хэрэглээний талаар дараах зүйлсийг зөвлөдөг байна.
- 0-2 хүртэлх нас-ОГТ ХЭРЭГЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ-Энэ насандаа хүүхэд идэвхитэй харилцаанд орж, хэл яриа, харилцааныхаа суурийг тавьдаг.
- 3-6 нас-хоногт 35 минутаас 1 цаг - Хүүхдийнхээ насанд тохирсон контентийг богино цагаар хамт сууж байгаад үзүүлэх хэрэгтэй. Ингэхдээ хүүхэдтэйгээ харилцан яриа үүсгэж, ярилцаж үзэх юм бол энэ нь жинхэнэ зөв мэдлэг мэдээлэл, үр ашигтай хэрэглээ юм.
- 7-12 нас дээд тал нь 1 цаг 30 минут - Хэрэв хүүхэд 2 цаг цахим хичээл үзсэн тохиолдолд нэмэлтээр дахиж дэлгэц хэрэглүүлээд хэрэггүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
- 13-18 нас - дээд тал нь 2 цаг 30 минут 2,3 удаа тасалж цагийн хуваарьтай, амралттай хэрэглэх хэрэгтэй.
~Хайртай үрстэйгээ хамтдаа тоглоё~